БИЕ БЯЛДАРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ АВЧЭЭ

A- A A+
БИЕ БЯЛДАРЫН  ТҮВШИН ТОГТООХ СОРИЛ АВЧЭЭ

Өвөрхангай аймгийн прокурорын газрын Биеийн тамир, спортын салбар зөвлөлөөс аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран прокурор, ажилтнуудын"Бие бялдар, чийрэгжүүлэлтийн төвшин тогтоох сорил” авах ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулжээ.

Прокурор, ажилтнуудаас гар, хөл, хэвлийн хүч, хурд, уян хатан, тэнцвэр, тэсвэр гэсэн 7 төрлийн шалгуур үзүүлэлтээр сорилыг авч хүн тус бүрээр үнэлгээ дүгнэлт өгч, эрүүл амьдралын хэв маяг, зан үйл, бие бялдрыг хөгжүүлэх чиглэлээр ярилцлага хийж, зөвлөгөө өгсөн байна. Сорилгын үнэлгээ, дүгнэлтийн талаар Прокурорын байгууллагын Биеийн тамир, спортын зөвлөлийн даргад танилцуулга хүргүүлжээ.