Өвөрхангай аймгийн прокурорын газар прокурорын хяналтын ажил болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтнуудын мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтын хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/104 дугаар тушаалаар батлагдсан "Прокурорын болох захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтны ажиллах журам, 2010 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 188 дугаартай тушаалаар батлагдсан "Прокурорын ажилтны ёс зүйн дүрэм”, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/01 тушаалаар батлагдсан "Прокурорын байгууллагын албан хэрэг хөтлөлт, баримт бичгийг архивт шилжүүлэх, хүлээн авах, хадгалах, ашиглуулах журам” зэрэг холбогдох заавар, хууль тогтоомжоор боловсруулсан 80 асуулт бүхий сонжуураар туслах ажилтнуудын хууль тогтоомж, заавар журмын мэдлэгийг шалгахаас гадна эрүүгийн эрх зүйн бодлого, прокуророос гарах эрх зүйн актуудын төслийг боловсруулах ур чадвар зэргийг шалгаж дүнг Аймгийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ажилдаа түргэн шуурхай дадлагажих, ажлын ур чадвар болон эрх зүйн онолын мэдлэгээ дээшлүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба