Тус прокурорын газраас хяналтын ажлын чиглэлээр 2016 онд дэвшүүлсэн зорилт, 2016 оны эхний нэгдүгээр улирлын байдлаар хийсэн ажил, хорихоос өөр төрлийн ялын биелэлт, Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан "Хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх журам”–ын талаар мэдээлэл хийж, санал бодлоо солилцож зарим асуудал дээр нэгдсэн нэг чиглэлд хүрч ажиллахаар болсон байна.
Түүнчлэн хууль, журам хэрэгжилттэй холбоотой тулгамдаж байгаа асуудлаар харилцан ярилцсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас цагдан хорих шийдвэрийг биелүүлэх, Цагдаагийн байгууллагаас тэнсэж хянан харгалзсан этгээдэд тавих хяналттай холбоотой учирч буй зарим асуудлыг шийдвэрлэж цаашид анхаарах асуудлын талаар тодорхой үүрэг өгч ажилажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба