Туслах прокурор А.Аварзэд нь 2016 онд тус прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар болон түүний үр дүн, прокурорын байгууллагын чиг үүргийн талаар мэдээлж, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил түүний үндсэн зарчим, чиглэл тус ажилд шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын оролцоо мөн аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг үүрэг, иргэд, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлийн хүлээх үүрэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэд, байгууллагыг урамшуулах, гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах, иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлэх баталгаа зэргийг дээрх хуульд хэрхэн хуульчилж өгсөн талаар ярилцсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба