Сургалтанд тус хүрээлэнгийн Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга, ХСИС-ын доктрант, цагдаагийн дэд хурандаа Г.Очирбат, Криминалистикийн шинжилгээний хэлтсийн дарга, доктор Д.Адилбаяр, Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн дарга, доктор Х.Батбаяр нар "Шүүхийн шинжилгээ, шинжээчийн дүгнэлтийг үнэлэх нь”, "Хэргийн газрын үзлэг, криминалистикийн шинжилгээ”, "Шүүх эмнэлгийн шинжилгээ, гэмтлийн зэрэг тогтоох, үхлийн шалтгаан” зэрэг сэдвүүдээр онол, практикийн сургалт явуулж, прокуроруудаас шинжилгээнд эд зүйлс хүргүүлэх, шинжээчийн дүгнэлтийн ач холбогдол, түүнийг гаргуулахад анхаарах асуудлуудаар харилцан ярилцаж, нэг ойлголтонд хүрсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба