ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЖЭЭ

A- A A+
ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН ЯВУУЛЖЭЭ

Төв аймгийн прокурорын газраас 2016 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд шинээр томилогдсон залуу прокуроруудыг дадлагажуулах, тодорхой төрлийн гэмт хэргийг шалгах, зүйлчлэх, хянахад мэргэшүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж сургалт хийхээр үе шаттайгаар төлөвлөсний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Шинжлэх ухаан Технологийн Их сургуулийн харъяа Механик, Тээврийн сургуультай хамтран тус сургууль дээр сургалт зохион байгуулсан байна.

Тус сургуулийн авто инженерийн багш И.Базаррагчаа, замын хөдөлгөөний аюулгүй байдлын багш А.Эрдэнэтуяа нар "Зам тээврийн осолд үзлэг хийхэд анхаарах зүйлс”, "Автомашины дугуй”, "Тоормосны замыг тогтоох, шинжилгээ хийх, автомашины хурдыг тогтооход шаардлагатай хэмжилтийг хэргийн газраас бэхжүүлж авах нь” зэрэг сэдвүүдээр онол, практикийн сургалт явуулсан үр дүнтэй болсон байна.