УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН АЖИЛДАА ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖЭЭ

A- A A+
УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН АЖИЛДАА  ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖЭЭ

Увс аймгийн прокурорын газраас дүн шинжилгээ хийх аргачилсан зааврын хүрээнд 2016 оны 1 улиралд хийж гүйцэтгэсэн ажилдаа дүн шинжилгээ хийж удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллажээ.

Дүн шинжилгээг удирдлага зохион байгуулалт, дотоод ажил, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналтын ажил, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үзүүлэлт, мэдээнд дүн шинжилгээ хийж дүгнэхэд хяналтын бүх үзүүлэлт дүүрэн хангалттай үнэлэгдсэн байна.

Аймгийн прокурорын газрын ажилд дүн шинжилгээ хийсэн талаар болон орон нутгийн эрүүгийн нөхцөл байдлын талаар орлогч прокурор Д.Галбадрах орон нутгийн "Сама” телевиз-д мэдээлэл өгч ажилласан байна.

Мөн орон нутгийн эрүүгийн нөхцөл байдлын талаар судалгаа хийсний үндсэн дээр сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нарт мэдээлэл өгч, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Прокурор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох аргачилсан заавраар сургалт зохион байгуулан ажиллажээ.