ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1, 2 дугаар хэлтсээс 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Хамтарсан зөвлөгөөнд Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1, 2 дугаар хэлтсийн дарга, хяналтын прокурорууд болон Эрүүгийн цагдаагийн газрын харьяа хэлтсүүдийн дарга, мөрдөн байцаагч нар оролцож 2016 оны 1 дүгээр улиралд хийсэн ажил, түүний чанар, үр дүнгийн талаар үнэлэлт дүгнэлт өгч, байцаан шийтгэх ажиллагааны явцад тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцож, цаашид анхаарах асуудлууд болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэр гаргажээ.

Зөвлөгөөний төгсгөлд прокурор, мөрдөн байцагч нарт зориулан "Хүн худалдаалах гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвээр сургалт явуулсан нь тодорхой үр дүнтэй ажил болжээ.