УЛСЫН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
УЛСЫН  БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газар нь Прокурорын байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд сурталчлах, Улсын Ерөнхий прокуророос өгсөн үүргийн биелэлтийг хангах ажлын хүрээнд 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд байх Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагч нарт Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал болон нотлох баримтыг хэрхэн бүрдүүлэх, хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэж сурах, зөрчлийн материалыг хэрхэн бүрдүүлэх талаар сургалт явуулж, улсын байцаагч нарын нийтлэг гаргадаг зөрчил дутагдал болон төрийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдаанд прокурорыг оролцуулж болох талаар мэдээлэл хийсэн байна.

Сургалтанд Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нийт 27 улсын байцаагч хамрагджээ.