Бид өнгөрсөн хугацаанд Сүхбаатар аймгийн прокурорын газар, Сонгинохайрхан, Чингэлтэй, дүүргийн прокурорын газруудтай хамтран тэдний хяналтын ажлын чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, тухайн дүүрэгт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдал, прокурорын байгууллага иргэдээс санал, гомдлыг нь хэрхэн хүлээж авч шийдвэрлэдэг талаар мэдээлэл бэлтгэсэн.
Харин шинэ дугаараа Нийслэлийн прокурорын газартай хамтран бэлтгэхээр ажлаа эхлүүлээд байгаа ба "Прокурор хорих анги болон хоригдож байгаа ялтанд хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар мэдээлэл хүргэхийг зорьж байна.
Эхний мэдээллээ бид Зайсан дахь Хорих 401-р анги дээр очиж ажиллан, Магадлангийн шүүх хурлаас бэлтгэсэн бол дараагийн сурвалжлагаа хийхээр Нийслэл хотоос 40 гаруй километрийн зайд орших "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Тахир соёот дахь Хорих 405 дугаар ангийг зорьлоо.
Биднийг очиход Хорих ангийн дарга, хурандаа С.Батсайхан анги бүрэлдэхүүнээрээ хүлээн авч хорих ангийн дотоод журам, ахуй нөхцөл, эргэлт уулзалт, хяналтын теле камерууд, хүмүүжигч нарын хөдөлмөр эрхлэлтийн байдлын талаар танилцуулсан юм.
Тус ангийн алба хаагчид онцгой объект болох гянданд онц ноцтой хүнд гэмт хэрэг үйлдэн, 6-30 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн ялтнуудын ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба