Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Батбилэг болон Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Д.Гантулга, сургуулийн хуулийн зөвлөх Дариймаа, тус сургуулийн 500 гаруй оюутнууд оролцсон уг сургалтанд Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих туслах прокурор П.Зориг, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Осоржамаа нар Прокурорын байгууллагын тухай, Монгол улсын Эрүүгийн хуулийн талаар болон ХААИС дээр 2015 он, 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар үйлдэгдсэн гэмт хэргийн судалгааг танилцуулж, хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн талаар, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийсэн байна.
Мөн Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Батзориг хар тамхи, мансуурах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар, Нийслэлийн Цагдаагийн газрын эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа Б.Баттөр халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Баярлхавга Тамхины хяналтын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн талаар тус тус сургалт явуулжээ.
Сургалт явуулсан талаар SBN, ТМ, Эх орон, VTV, World зэрэг телевизүүдэд туслах прокурор П.Зориг, хяналтын прокурор Ц.Осоржамаа нар ярилцлага өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба