БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДЭД ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН  ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дүүргийн шүүхийн тамгын хэлтэстэй хамтран Багахангай дүүргийн иргэдтэй уулзалт ярилцлага зохион байгуулжээ.

Дээрх уулзалт ярилцлагаар прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, тус дүүрэгт гарсан гэмт хэрэг зөрлийн талаар мэдээлэл хийж, иргэдийн асуусан асуултанд хариулж, санал бодлоо солилцсон байна.

Багахангай дүүргийн хэмжээнд 2015 оны байдлаар 71 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч шалгасанаас 20-д нь буюу 28 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, 51-г нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн 20 хэргийн 8 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр, 1 нь хүнд, 2 нь онц хүнд хэргүүд байжээ.

Харин 2016 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар нийт 22 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авч шалгасанаас 8-д нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт 31 хувиар өссөн байна.

Дүүргийн прокурорын газраас нутгийн удирдлага болон ГХУСАЗЗөвлөлийн албан тушаалтнуудад дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт өсч байгаа талаар танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах шаардлагатай байгааг анхааруулж ажиллсан байна.