ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ  ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Завхан аймгийн прокурорын газар нь Аймгийн цагдаагийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Жавхлант цогцолбор бүрэн дунд сургуульдээр "Хүүхэд насаа хайрлая” сэдэвт 10 хоногийн аян зохион байгуулан ажиллажээ.

Аяны хүрээнд Жавхлант цогцолбор Бүрэн дунд сургуулийн 8, 9 , 10, 11 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан зохион байгуулж идэвхитэй оролцсон 24 сурагч, 2 багшийг шагнаж урамшуулжээ. Мөн сурагчдад хууль, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор 4 удаагийн 8 цагийн сургалтуудыг зохион байгуулсан байна.

Түүнчлэн холбогдох гарын авлагаар хангах үүднээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар холбогдох хууль тогтоомж болон боршюр материал тараасан ба сургуулийн багш, ажилтнууд, эцэг эхчүүдийг энэ арга хэмжээндээ оролцуулж Улиастай сумын Жаргалантбагийн нутаг дэвсгэр болон сургуулийн ойр орчмын PC тоглоомын газар, хүнсний дэлгүүр, түцүүдэд эргүүлийг шөнийн 12 цагаас 02 цаг хүртэл хугацаанд хийлгэж ажиллажээ.