АЖИЛЛАХ ОРЧИН, ЭРҮҮЛ МЭНД СЭДЭВТ УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОЛОО

A- A A+
АЖИЛЛАХ ОРЧИН, ЭРҮҮЛ МЭНД СЭДЭВТ  УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА ЗОХИОЛОО

 

Хан-уул дүүргийн прокурорын газар прокурор, ажилтнуудынхаа эрүүл мэндийг сайжруулах, сэтгэл санааг өөдрөг байлгах, ажиллах ая тухтай нөхцлийг хангахад анхаарах ажлын хүрээн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр анагаах ухааны доктор Г.Наранчимэгийг урьж ирүүлэн "Амны билэгээс ашдын билэг” сэдвээр прокурор, ажилтнуудад лекц уншуулжээ.

Тэрээр прокурор ажилтнуудад ажлын алжаал, ядаргаа тайлах дасгал, хөдөлгөөнийг хэвшил болгох талаар зөвлөгөө өгсөний гадна, хуульч мэргэжлийн онцлог хүнтэй харьдаг, ажлын өндөр хариуцлага дагалддаг, багийн үйл ажиллагаанаас ажлын үр дүн нь шалтгаалдаг учир "Сэтгэл амар амгалан байх нь чухал” гэдгийг онцлон зөвлөжээ.

Мөн тус прокурорын газрын прокурор, ажилтнууд 7 хоног бүрийн нэг өдөр спортоор хичээллэж, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх эрүүлжих ажлыг тогтмол явуулж байгаа нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой ажил болж байгаа ажээ.