ПРОКУРОРУУДЫН МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНГ 3 ЖИЛД НЭГ УДАА ШАЛГАЖ, ДҮГНЭДЭГ ШАЛГАЛТ АЙМАГ, СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЭХЭЛНЭ

A- A A+
ПРОКУРОРУУДЫН МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНГ 3 ЖИЛД НЭГ УДАА ШАЛГАЖ, ДҮГНЭДЭГ ШАЛГАЛТ АЙМАГ, СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЭХЭЛНЭ

Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т "Нийт прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэнэ” гэж заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 02-ноос 12-ны хүртэлх хугацаанд аймаг, сум дундын прокурорын газарт ажиллаж байгаа нийт прокуроруудын үйл ажиллагаа мэргэжлийн түвшинг Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан удирдамжийн дагуу мэргэжлийн зөвлөл шалгаж дүгнэнэ.

Шалгалтыг эрхлэн явуулах ажлын хэсэг прокурор бүрийн сүүлийн 3 жилд хийсэн ажлын тоо чанарын үзүүлэлтийг гаргаж, тусгай сонжуураар шалгалт авч, эрүүгийн хэргийн зүйлчлэлийн талаар бодлого бодуулж, ажлын чанарын үзүүлэлт болон бусад асуудлаар ярилцлага хийхээс гадна прокуророос гаргадаг эрх зүйн баримт бичгийг хэрхэн хууль зүйн үндэслэлтэй боловсруулж чадаж байгааг шалгах юм.