ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
Хөвсгөл аймгийн прокурорын газар нь ИТХ ийн дэргэдэх ГХУСАЗСЗөвлөлтэй хамтран "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн оновчтой төлөвлөх вэ" сэдэвт эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг 2016 оны 04 сарын 29 ны өдөр зохион байгуулжээ.

Бага хуралд сумдын ИТХ-ийн дарга нар, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 25 илтгэгч нар материалаа ирүүлсэн бөгөөд 10 илтгэлийг сонгож, тодорхой шалгуурын дагуу илтгэлийн тэмцээнийг зохион байгуулсан байна.

Эдгээрээс аймгийн ИТХ-н ажилтан Т.Ууганбаатар 1-р байр, БСТ-н ажилтан С.Мөнх-Эрдэнэ 2-р байр, Бүрэнтогтох сумын иргэн Ё.Баяржаргал нар 3-р байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагджээ.