Сургалт, зөвлөгөөнд аймгийн Ерөнхий боловсролын сургуулиуд болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн анги удирдсан нийт 135 багш оролцжээ.
Энэ үеэр Аймгийн прокурорын туслах Тамгын хэлтсийн дарга Т.Нансалмаа аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилийн байдлаар насанд хүрээгүй хүүхдүүдээс үйлдсэн гэмт хэргийг судалсан судалгаа, насанд хүрээгүй хүүхдээс үйлдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хүүхдийг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба