Ёслолын ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Галсэлэм, З.Сансарзолбоо нар болон Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, аймгийн болон Булган сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор, ажилтнууд, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны удирдлагууд оролцжээ.
Улсын Ерөнхий прокурорын туслах, Тамгын газрын дарга Ц.Арвинбуудай ёслолын ажиллагааны үеэр үг хэлж, шинээр томилогдсон хяналтын прокурор А.Анхбаярт ажлын амжилт хүсэн ерөөж, Ховд аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн шинээр томилогдсон прокурорт дурсгалын зүйл гардуулсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба