ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА, ИРГЭД НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА НАРТ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ЗӨВЛӨМЖ ӨГӨВ

A- A A+
ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА, ИРГЭД НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА НАРТ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ЗӨВЛӨМЖ ӨГӨВ

Чингэлтэй дүүргийн прокурор Л.Бадралт 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд тус дүүргийн 1-19 дүгээр хорооны Засаг дарга, иргэд нийтийн хурлын дарга нартай уулзаж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд анхаарах асуудлын талаар сургалт хийж, зөвөлгөө өгөн, сонирхсон асуултад нь хариулжээ.

 

 

 

Дүүргийн прокурорын баталсан удирдамжаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийнхээ бүх хороодод шалгалт хийсэн бөгөөд шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, цаашид анхаарах асуудлуудыг нэгтгэн сургалтанд оролцогчдод танилцуулсан бөгөөд цаашид прокурорын байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон нь үр дүнтэй ажил болжээ.

Хорооны Засаг дарга, иргэд нийтийн хурлын дарга нарын тухайд прокурорын байгууллагатай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлсэн бөгөөд ямар байдлаар хэрхэн хамтран ажиллавал ач холбогдолтой талаарх саналуудаа дэлгэрэнгүй ярилцжээ.

 

Цаашид прокурорын байгууллагаас хороодод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр прокуроруудыг тогтмол ажиллуулах, аж ахуйн нэгж, байгууллагад хийх шалгалтанд хамтран оролцох, эрх зүйн сургалт, хууль тогтоомжийг сурталчлах ажилд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэж дүгнэн энэ талаараа сургалтанд оролцогчдод зөвөлгөө өгчээ.

 

Дүүргийн прокуророос өгсөн зөвлөмжинд "...хороодын Засаг дарга, Иргэд нийтийн хурлын дарга нарын тухайд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зөв төлөвлөх, хийх ажил, хариуцах албан тушаалтан нь тодорхой байх, сар улирал, хагас бүтэн жилээр ажлаа төлөвлөх, төлөвлөгөөний биелэлтийг заавал тооцдог байх, хийсэн ажлаа материалжуулсан байх, хорооны нутаг дэвсгэр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тодорхой давтамжтайгаар заавал судалж дүгнэлт хийж байх гээд олон асуудлыг зайлшгүй анхаарах шаардлагатай байгааг сургалтын үеэр зөвлөж, 2016 оны 4 дүгээр улиралд энэ чиглэлээр хийсэн ажлыг дахин шалгаж танилцах талаараа хэлжээ.