Үзүүлэх шүүх хуралдааныг Сум дундын прокурорын газраас санаачлан санал тавьсаны үндсэн дээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхтэй хамтран зохион байгуулсан ба тус суманд үйл ажиллагаагаа явуулдаг хуулийн байгууллагууд болох Шүүх, Прокурор, Цагдаагийн хэсэг, Тавдугаар тойргийн Тахарын хэсгийн албан хаагчид, өмгөөлөгч нар оролцжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгч, прокурор, туслах ажилтнууд хуралдааны явцад тэмдэглэл, хөтөлж шүүх хуралдааны ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээн хэрхэн явагдаж байгаа, хуралдаан даргалагчийн ур чадварын талаар ярилцлага зохион байгуулж үнэлэлт дүгнэлт өгчээ.
Шүүх хуралдааны үр дүнг тооцож хэлэлцсэн хамтарсан хурлын дүнд үндэслэн ахлах прокурор Д.Цогт-Эрдэнэ нь прокурор, туслах ажилтнуудад Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Прокурор шүүх хуралдаанд төрийг төлөөлөх ажлын аргачилсан заавар”-ын дагуу "Шүүх хуралдааны явцад анхаарах зүйл улсын яллагчийн мэтгэлцэх ур чадвар” сэдвээр сургалт зохион байгуулсан байна.
Энэхүү үйл ажиллагааг зохион явуулсан нь прокурорын мэргэжлийн ур чадвар нэмэгдүүлэх, мэтгэлцэх чадварыг эзэмшүүлэхэд чухал ач холбогдолтой үр дүнтэй ажил болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба