ПРОКУРОРУУД МОНГОЛБАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

A- A A+
ПРОКУРОРУУД МОНГОЛБАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

 

"Прокурорын дадлагын сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд 3 дахь ээлжийн сургалтыг "Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон санхүү мэдээллийн алба-прокурор” сэдвийн хүрээнд УЕПГ-ын Сургалтын төв, Монголбанкны Санхүү мэдээллийн албатай хамтран 2016 оны 04 дүгээр сарын 28-наас 29 ны өдрүүдэд зохион явуулжээ.

Сургалтанд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадамцэцэг, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Уранчимэг, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Уртнасан, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Батбаяр нар хамрагдсан ба Монгол банкны Санхүү мэдээллийн албаны ахлах шинжээч Т.Дуламсүрэн, Э.Ариунтуяа нар прокуроруудад Монголбанк болон Санхүү мэдээллийн албаны үйл ажиллагааг танилцуулсаны гадна Сэжигтэй гүйлгээг хянах механизм, хууль хяналтын байгууллагатай хэрхэн хамтран ажилладаг тухай танилцуулж харилцан ярилцлага өрнүүлсэн байна.

Мөн Монголбанкны Эрсдлийн удирдлагын албаны дарга Н.Батсайхан "Монголбанкны чиг үүрэг, Эрсдлийн удирдлага” сэдвээр прокуроруудадхичээл зааж, харилцан ярилцсан бол Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр өөрийн ажил амьдралын гараагаа Прокурорын байгууллагаас эхэлж, Прокурорын мөрдөн байцаагч, Цэргийн Ерөнхий прокурорын газар болон Улсын Ерөнхий прокурорын газарт ажиллаж байсан үеэ дурсан ярьж, ажлын туршлагаасаапрокуроруудтай хуваалцаад, "Төв банкны эрх зүйн асуудал” сэдвээр хичээл заасан байна.

Түүнчлэн Монголбанкны эрх зүйн албаны захирал М.Энхтөр "Банкны тухай хууль тогтоомж, арилжааны банкны чиг үүрэг” сэдвээр прокуроруудтай харилцан ярилцлага хийжээ.

Дадлагын сургалтын явцад прокурорууд банк санхүү, түүний төлбөр тооцооны систем, банкны картны ашиглалт, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх зэрэг олон сэдвийн хүрээнд цэгц мэдлэг авч санхүүгийн мэдээллийн албаны ахлах шинжээч нартай уулзаж, харилцан туршлага солилцон онол, практикийн мэдлэг, туршлага олж авч чадсан үр дүнтэй сургалт болж өнгөрчээ.

Сургалтын төгсгөлд прокуроруудад Монголбанкны музейг үзүүлсэн байна.