Энэ үеэр прокурор, ажилтнуудыг 4 багт хуваан шатар, даам, ширээний теннис, биллъярд, сагсан бөмбөг, гар бөмбөгийн төрлөөр өрсөлдүүлсэн бөгөөд дүүргийн прокурор Г.Бат-Очир ахлагчтай нэгдүгээр баг нийт оноогоор тэргүүлж шилжин явах цомын эзэн болжээ.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир спортын зөвлөлтэй хамтран 2 дүүргийн прокурор, ажилтнуудаас гар, хөл, хэвлийн хүч, хурд, уян хатан, тэнцвэр, тэсвэр гэсэн 7 төрлийн шалгуур үзүүлэлтээр "Бие бялдар, чийрэгжүүлэлтийн төвшин тогтоох сорил” авах ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр зохион байгуулж хүн тус бүрээр А-F үнэлгээ өгч, эрүүл амьдралын хэв маяг, зан үйл, бие бялдрыг хөгжүүлэх чиглэлээр зөвлөгөө өгсөн байна. Сорилгын үнэлгээ, дүгнэлтийн талаар Биеийн тамир, спортын зөвлөлд танилцуулга хүргүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба