Шалгалтын явцад тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажилладаг ШШГЕГ-ын харъяа Хорих 427 дугаар ангид хорих ял эдэлж байгаа ялтнуудын ял эдлэлтийн байдал, ахуй нөхцлийг шалгасан ба шалгалтаар тус хорих ангийн аж ахуйн үйлчилгээнд туслах тогоочоор ажиллаж байгаа ялтнуудыг 2015 оны 10 дугаар сараас хойш эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй, гал тогоонд ариутгал хийгдээгүй, ялтны хувийн хэргийн баяжилт хангалтгүй, хорих ангийн зонд байрлах дэлгүүрт ялтныг худалдагчаар ажилуулсан зэрэг зөрчил илэрсэн байна.
Шалгалтын дүнг Хорих ангийн удирдлага, бие бүрэлдэхүүнд танилцуулж, зөрчлийг арилгуулах, давтан гаргахгүй байх талаар прокурорын шаардлага бичихээр шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба