ТАХАРЫН ХЭСГИЙН АЛБАН ХААГЧ НАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ТАХАРЫН ХЭСГИЙН АЛБАН ХААГЧ НАРТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Ерөнхий прокурорын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/89 дугаартай "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар”-т заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хархорин сумын Тахарын хэсгийн албан хаагч нартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.

 

Хамтарсан зөвлөгөөнөөр Тахарын хэсгийн яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлахад анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, тус Тахарын хэсэгт хэрэглэгдэж байгаа автомашин болон зайлшгүй шаардлагатай орон тооны талаар Тахарын Ерөнхий газарт албан тоотыг хүргүүлхээр шийдвэрлэсэн байна.