ҮНДЭСНИЙ БИЧИГ, ӨВ СОЁЛОО ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ ХАМТ ОЛОН БОЛЖЭЭ

A- A A+
ҮНДЭСНИЙ БИЧИГ, ӨВ СОЁЛОО ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ ХАМТ ОЛОН БОЛЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 105 тоот зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэл бичиг, ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, өвлүүлэх, монголчуудын оюуны соёлын салшгүй бүрэлдэхүүн, давтагдашгүй өв болсон монгол бичгийг хүүхэд, залуучууд, иргэдэд эзэмшүүлэх, хэрэглэх орчин нөхцлийг бий болгох зорилгоор Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёлын газар, Номын төв хамтарсан уралдааныг зохион байгуулжээ.

Уралдаан "Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтан, Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойн ажлын хүрээнд явагдсан ба Орхон аймгийн прокурорын газрын хамт олон амжилттай оролцож 3 дугаар байр эзэлсэн байна.

Мөн "ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛ” уралдааны "Цэвэр сайхан бичлэг”-ийн насанд хүрэгчдийн ангилалд Орхон аймгийн прокурорын газрын туслах ажилтан Г.Ариунзул 2 дугаар байр эзэлсэн байна.