УСАН СПОРТЫН АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААР ПРОКУРОР, АЖИЛТНУУДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ

A- A A+
УСАН СПОРТЫН АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААР ПРОКУРОР, АЖИЛТНУУДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас "Прокурор, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах” ажлын хүрээнд эрүүл мэндээ хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, зөв хооллох, сэтгэл зүйн бухимдал /стресс/-ээс гарах зэрэгтэй холбоотой сургалт мэдээллийг байгууллагын хэмжээнд улирал бүр зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ ажлын хүрээнд Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Усан спорт, боулингийн төвийн сургагч багш Н.Отгонбаатарыг урьж нийт прокурор, ажилтнуудад "Усан спортын ач холбогдол, эрүүл ахуй” сэдвээр сургалт зохион байгуулжээ.

 

Тус сургалтаар усан спортоор хичээллэхийн ач тус, суудлын ажилтай хүмүүс усанд сэлэлтээр хичээллсэнээр гарах үр дүн зэргийг харилцан ярилцсан үр дүнтэй сургалт болсон байна.