ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРТ ЯРИА ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

A- A A+
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРТ ЯРИА ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газар нь Прокурорын байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд сурталчлах, Улсын Ерөнхий прокуророос өгсөн үүргийн биелэлтийг хангах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалгасан байна.

 

Мөн тус сургуулийн багш нарт гэмт хэргийн тухай ойлголт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдсэн үед цагдаагийн байгууллагад мэдээлж байх, сурагчдыг гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийсэн байна. Уг мэдээлэл, сургалтанд тус сургуулийн 43 багш хамрагджээ.