ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХАРИЛЦААНЫ АСУУДЛААР СУРГАЛТАНД ХАМРАГДЖЭЭ

A- A A+
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХАРИЛЦААНЫ АСУУДЛААР СУРГАЛТАНД ХАМРАГДЖЭЭ

Орхон аймгийн прокурорын газраас аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд санал хүргүүлсний дагуу 2016 оны 05 дугаар сарын 06-наас 07-ны өдрүүдэд Удирдлагын академийн багш ph.D Н.Алтанцэцэг хүрэлцэн ирж "Төрийн албан хаагчийн харилцаа ба түүний үр нөлөө” сэдэвт 16 цагийн сургалт явуулжээ.

Сургалтанд нийт прокурор, ажилтнууд болон тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдсан бөгөөд сургалтанд оролцогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, ач холбогдолтой сургалт болжээ.