“НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАВ

A- A A+
“НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба зэрэг хуулийн байгууллагууд хамтран 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баруун-Урт суманд "НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-ны өдөрлөг зохион байгуулж өөр өөрсдийн байгууллагын чиглэлээр хийж гүйцэтгэж буй ажлын талаар олон нийтэд танилцуулжээ.

Дээрх өдөрлөгийн хүрээнд Баруун-Урт сумын 250 гаруй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд Прокурорын байгууллагын үйл ажиллагаатай танилцсан ба прокурорын байгууллагаас аймгийн эрүүгийн нөхцөл байдал, анхаарал татсан болон бусдад сэрэмжлүүлэг болгох зорилгоор зарим хэргийн талаар мэдээлэл хийж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдээс анхаарах асуудлаар гарын авлага тарааж, хууль, эрх зүйн сэдвээр иргэдийн дунд "АХА” цэнгээнт тэмцээнийг хамтранзохион байгуулсан байна.

Өдөрлөгийн үеэр иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах асуудлаар аль байгууллагад хандах, гомдол мэдээллийг хэрхэн гаргах талаар зөвлөгөө өгсөн нь иргэд олон түмэнд хуулийн байгууллагуудын үйлчилгээгнэг дор үзүүлсэн чухал ажил болжээ.