ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦЖЭЭ

A- A A+
ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭНД  ИДЭВХИТЭЙ ОРОЛЦЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ.

 

Энэ ажлын хүрээнд Бор-Өндөр сумын засаг даргын захирамж гарч захирамжийн дагуу сумын Эко парк, Агро парк зэрэг газруудад 2016 оны 05 сарын 14-нд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт 44 аж ахуй нэгж, байгууллагууд хамрагдаж 1500 орчим мод тарьж, усалгаа хийжээ.

Энэ үйл ажиллагаанд сум дундын прокурорын газрын прокурор, ажилтнууд идэвхитэй хамрагдаж 20 ширхэг мод тарьсан ба байгууллагын гадна байрлах цэцгийн мандалд цэцэг тарьж, гаднах орчныг зүлэгжүүлсэн байна.