ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЯРИА, ТАНИУЛГА ХИЙЖЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ  ЧИГЛЭЛЭЭР ЯРИА, ТАНИУЛГА  ХИЙЖЭЭ

 

Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас тус сумын цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан хорих ял нь тэнсэгдсэн, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ял хойшилсон ялтнуудтай 2016 оны 05 сарын 18-ны өдөр уулзалт зохион байгуулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийжээ.

Уулзалтын үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, захиргааны хяналтанд байгаа этгээдүүдийн эрх, үүрэг, тэдэнд хилийн хориг тавих журам зэрэг сэдвээр яриа таниулга хийж, хяналтанд байгаа ялтан бүрт тулгамдсан асуудлын талаар ярилцсан ба ажилгүй байгаа ялтнуудыг ажлын байраар хангах талаар эрх бүхий албан тушаалтанд танилцуулан шийдвэрлүүлэхээр болжээ.

Түүнчлэн Цагдаагийн тасгийн хэв журмын байцаагч, цагдаагийн хошууч Г.Адъяабилэгт нийт хяналтанд байгаа ялтнуудад хандан гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх тэр тусмаа тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо захиргааны зөрчил гаргахгүй байх, гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдсон тохиолдолд ямар төрлийн арга хэмжээ авах талаар товч мэдээллүүдийг өгчээ.

Дээрх арга хэмжээнд тус сумын Цагдаагийн тасгийн хяналтанд байгаа 11 ялтныг бүрэн хамруулсан ба хяналтын прокурорын зүгээс ялтнуудын хувийн хэрэг, материалтай нэг бүрчлэн танилцаж тэмдэглэл хийж ялтнуудад газар дээр нь зөвлөгөө өгч ажилласан байна.