УЛС, НИЙСЛЭЛ, ТЭЭВРИЙН ПРОКУРОРУУД МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНГЭЭ ШАЛГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
УЛС, НИЙСЛЭЛ, ТЭЭВРИЙН ПРОКУРОРУУД МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНГЭЭ ШАЛГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Прокурорын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшинг гурван жилд нэг удаа шалгаж, дүгнэдэг шалгалт 2016 оны 05 дугаар сарын 02-ноос эхлэн явагдаж аймаг, сум дунд, дүүргийн прокурорын газруудад ажиллаж байгаа прокурорууд амжилттай хамрагдаж дууссан.
Шалгалт 2016 оны 05 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд үргэлжлэх ба энэ хугацаанд Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Тээврийн прокурорын газруудад ажиллаж байгаа прокурорууд үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингээ шалгуулж дүгнүүлэх юм.