ХУУЛЬЧДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН ТЭМЦЭЭНЭЭС ПРОКУРОРЫН ХОРООНЫ ЭМЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

A- A A+
ХУУЛЬЧДЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН СПОРТЫН ТЭМЦЭЭНЭЭС ПРОКУРОРЫН ХОРООНЫ ЭМЭГТЭЙ БАГ ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монголын Хуульчдын холбооноос Хуульчдын өдрийг тохиолдуулан хуульчдын хороодын үйл ажиллагааг уялдуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдүүлэх зорилгоор 2016 оны 5 сарын 21-нээс 22-ны өдрүүдэд тус холбооны Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороодын гишүүдийн дунд спортын 3 төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс/ "Хуульчдын холбооны шилжин явах цом-2016” тэмцээнийг анх удаа зохион байгууллаа.  

"Хуульчдын холбооны шилжин явах цом-2016” тэмцээнд Тамгын газар, чиг үүрэг болон сайн дурын хороодын нийт 9 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбайгаа дайчлан өрсөлдсөн бөгөөд дараах амжилтуудыг гаргажээ.

Үүнд

Нэг.   /Сагсан бөмбөг /эрэгтэй/

            1/Алтан медаль - Өмгөөлөгчдийн хороо

            2/Мөнгөн медаль - Тамгын газар

            3/Хүрэл медаль – Захиргааны эрх зүй, Сургалтын хороо

             б/Сагсан бөмбөг /эмэгтэй/

            1/Алтан медаль - Өмгөөлөгчдийн хороо

            2/Мөнгөн медаль – Прокурорын хороо

            3/Хүрэл медаль – Захиргааны эрх зүй, Сургалтын хороо

Хоёр.  Гар бөмбөг /холимог төрөл/

            1/Алтан медаль - Захиргааны эрх зүй, Сургалтын хороо

            2/Мөнгөн медаль – Шүүгчдийн хороо

            3/Хүрэл медаль – Иргэний эрх зүйн хороо

Дөрөв. Дартс /Удирдлагын дунд/

            1/Алтан медаль - Тамгын газрын дарга Ц.Ганболд

            2/Мөнгөн медаль – Олон улсын эрх зүйн хорооны тэргүүн А.Төмөр

3/Хүрэл медаль – Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Ж.Хунан

Багийн нийт дүнгээр:

           1/Тэргүүн байр- Захиргааны эрх зүй,Сургалтын хороо

            2/Дэд байр – Тамгын газар

            3/Гуравдугаар байр – Олон улсын эрх зүйн хороо

Хуульчдын холбооны "Шилжин явах цом-2016” эзэд болсон Захиргааны эрх зүй болон Сургалтын хороо нь ирэх жилийн тэмцээнийг Тамгын газартай хамтран уламжлал болгон зохион байгуулах ажээ.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг болон хороодын тэргүүн нар оролцож, баг тамирчдад шагнал гардуулж, баяр хүргэж, амжилт хүссэн бөгөөд энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, илүү олон хуульчдыг хамруулан оролцуулж, өргөн хүрээтэй явуулж байхыг хүсчээ.