ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛААР СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛААР СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА

 

 

Архангай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурор, Цагдаагийн газар хамтран Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлаар 2016 оны 05 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд тус аймгийн Цэнхэр, Төвшрүүлэх, Булган, Ихтамир, Батцэнгэл сумдад ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд сумын иргэдэд прокурорын байгууллагын бүтэц, тогтолцоо, чиг үүрэг, прокурорын байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авч шийдвэрлэх журмын талаар иргэдэд мэдээлэл өгч байгаагийн зэрэгцээ сумын ГХУСАЗСЗ-ийн ажлыг шалган тусалж байгаа ба тухайн нутаг дэвсгэрт нийтлэг үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт зохион байгуулан тэдний санал хүсэлтийг сонсож, газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа ажээ.