ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛЖЭЭ

A- A A+
ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛЖЭЭ

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан "Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд прокурор, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дах сум дундын прокурорын газар нь дотоод нөөц бололцоогоо ашиглан прокурор, ажилтнууд хамтарч 20 сот газар хүлэмж барьж огурцы, 30 сот газар төмс, манжин, лууван зэрэг хүнсний ногоо тариалан ургуулж байна.