Зөвлөгөөнөөр тухайн нутаг дэвсгэрийн эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн гаралт, хөдөлгөөн, шинж чанар, анхаарах асуудлууд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээ, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад учирч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам болон шүүх, прокурорын байгууллагын хамтын ажиллагаанд цаашид анхаарч ажиллах асуудлын талаар харилцан ярилцаж, холбогдох арга хэмжээ авч ажиллахаар болсон байна.
Мөн хамтарсан зөвлөгөөний хүрээнд Увс аймгийн хэмжээнд их гарч буй хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор ард иргэдийн дунд нээлттэй шүүх хурлыг 2016 оны 06 дугаар сард явуулахаар шийдвэрлэсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба