ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУМДАД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУМДАД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

 

Увс аймгийн прокурорын газар нь Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газартай хамтран 2016 оны 05 дугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд аймгийн зүүн сумдад ажиллаж эхэллээ. 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тус аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан, Баруунтуруун, Хяргас, Зүүнговь, Малчин, Тэс сумууд болон Хилийн 0311 анги, зэвсэгт хүчний 238-р ангиудад ажиллаж сумын иргэдэд прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авч, иргэдэд мэдээлэл өгч ажиллахаас гадна сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажил болон сумдын хэсгийн төлөөлөгч нарын ажлыг шалгаж тухайн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаар сургалт зохион байгуулан ажиллах ажээ.