Сонгинохайрхан дүүрэг нутаг дэвсгэрийн хувьд том, хүн ам ихтэй. Үүнийгээ дагаад гэмт хэргийн гаралт нилээдгүй их байдаг. Тус дүүрэг нь Цагдаагийн 3 хэлтэстэй бөгөөд өнгөрсөн онд 10350 орчим гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч, үүнээс 3500 орчимд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Эдгээр эрүүгийн хэргийн ард олон хүний амь нас, бие махбодь, эд хөрөнгийн гээд хохиролууд учирсан байдаг. Иймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гарсан гэмт хэрэгтэй тэмцэх нь хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны нэгэн хэсэг бөгөөд хууль хяналтын байгууллага энэ чиглэлээр нягт хамтран ажиллах шаардлагатай.Манай дүүргийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл бидний ажлыг дэмжиж хамтран ажилладаг.
Энэ бол Сонгинохайрхан дүүргээр овоглосон Прокурор, Цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дүүргийн хамтын ажлын үр дүн гэж хэлэхийг хүсэж байна.
Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, Цагдаагийн 1, 2 ,3 дугаар хэлтсээс дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд санал ирүүлсэн. Энэ нь хэргийн шийдвэрлэлт удаашралтай байгаа гэмт хэргийн шийдвэрлэлтийг түргэтгэх, түдгэлзсэн хэргүүдийг сэргээж шийдвэрлэлтийг нь сайжруулах арга хэмжээ хамтарч зохион байгуулъя гэдэг саналыг тавьсан. Бид саналыг нь хүлээн авч хэлэлцэн, болзолт уралдаан зарлая гэдэг шийдвэр гаргасан. Энэ болзолт уралдааны явцад 800 гаруй хэргийн шийдвэрлэлт хийгдсэн байгаа. Энэ нь Улсын хэмжээнд салбартаа жишиг болохуйц ажил болсон.
Энэ жил 4-р сард яг өмнөх сэдвээрээ түдгэлзүүлсэн болон шийдвэрлэлт удаашралтай байгаа хэргүүдийг шийдвэрлэх болзолт уралдаан зарлаж, үр дүн нь маш сайн гарсан.
Тиймээс бид энэ арга хэмжээнд амжилттай оролцсон хууль хяналтын ажилтнуудаа шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулах гэж байна. Аливаа хууль хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байгууллагын үндсэн үүрэг бол хүний эрхийг хангах, бусдын эд хөрөнгө, амь насыг гэмт хэрэг эрх зүйн зөрчлөөс хамгаалахад чиглэгддэг.Бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал руугаа илүү хамтран ажиллаж ахиц дэвшил гаргая, иргэдэд хууль сурталчлах ажлыг олон арга хэлбэрээр зохион байгуулна гэсэн зорилттой байна. Энэ өдрийн Нээлттэй хаалганы арга хэмжээ ч дээрхи зорилтын хүрээнд хийгдэж байна.
Энэ арга хэмжээнд Прокурор, цагдаагийн байгууллагын алба хаагчид маань маш их идэвхитэй ажиллан үр дүн гаргаж ажилласан. Дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурлаас энэ аяндидэвхитэй ажиллаж үр дүн гаргасан прокурор, хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нарыг урамшуулж БНХАУ-ын Манжуур хотод 5 хоног аялах эрхээр шагнасанд бид баяртай байна...гэлээ.
"Нээлттэй хаалга"-ны өдрөөр прокурорууд иргэдэд прокурорын байгууллагын чиг үүргийг сурталчлан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байлаа.
Өдөрлөгөөр нийт 275 иргэдэд хууль эрх зүйн мэдээллийг нэг дороос хүргэж, 50 гаруй төрлийн тараах материал, гарын авлага тарааж, 20гаруй иргэний санал, хүсэлтийг авч, газар дээр нь шийдвэрлэсэн байна
Нээлттэй хаалганы өдөрт оролцож гомдол хүсэлтээ шийдвэрлүүлсэн иргэдийн сэтгэгдэлээс:
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн н.Батбаатар:
Тахилт иргэдийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Баярмаа:
Би энэ өдрийн арга хэмжээг маш их дэмжиж байна. Яагаад гэвэл прокурор бол хуулийнхны дунд хамгийн чухал ажил хийдэг, цагдаагийн шалгасан хэргийн үнэн мөнийг нягталж хүнийг хэлмэгдүүлэхгүй байх гол үүргийг гүйцэтгэдэг хүн гэж би ойлгодог. Гэтэл иргэд прокурорын байгууллагын талаар бараг ойлголтгүй байдаг. Харин сүүлийн үед прокурор үйл ажиллагааныхаа талаар болон хууль сурталчилж радио, телевизоор ярьдаг болоод байна. Прокурор өнөөдөр өөрсдийн үйл ажиллагаагаа дүүргийн иргэддээ танилцуулж цагдаагийн байгууллагатай хамтарсан арга хэмжээ зохион байгуулж байгаад талархаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ш.Нацагням:
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн М.Болдсайхан:
Прокурорын байгууллагын талаар дэлгэрэнгүй ойлголт авлаа. Үнэндээ өөрсдөө хэрэг төвөгт орооцолдохгүй болхоор шүүх нь ч ял өгөөд байгаа юм уу, прокурор нь ч яллаад байгаа юм уу мэддэггүй юм. Өнөөдөр прокурор иргэддээ хандаж нээлттэй хаалганы өдөр зохиож байгаа нь маш зөв арга хэмжээ болж байна. Цаашид сар бүр хийж байвал зүгээр байна...гэлээ.
Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар Цагдаагийн I хэлтсийн зохион байгуулсан "Нээлттэй хаалга"-ны өдөрлөг амжилттай явагдлаа. Иргэд сэтгэгдэл өндөртэй байлаа. Прокуроруудын ширээг иргэд дугаар үүсгэн зогсож зөвлөгөө авч байгаа нь Иргэдэд Эрх зүйн туслалцаа зөвлөгөө ямар хэрэгцээтэй байгааг харуулж байна.
ПРОКУРОР, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ИРГЭДДЭЭ ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БАЙЖ, ТЭДНИЙХЭЭ ТӨЛӨӨ ҮЙЛЧИЛЖ БАЙНА.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба