СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ШАЛГАЖЭЭ

A- A A+
СУМДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ШАЛГАЖЭЭ

Өмнөговь аймгийн Прокурорын газраас 2016 оны 05-р сарын 25-наас 26-ны өдрүүдэд Номгон, Хүрмэн сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харъяа 104, 252 дугаар тусгай ротын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажлыгшалгажээ.

Шалгалтаар

1. Харьяа нутаг дэвсгэртээ гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах жил, улирлын төлөвлөгөөг боловсруулахдаа орон нутагт гарч байгаа гэмт хэргийн тоо, шалтгаан нөхцөл, улирлын онцлогтоо тохируулан оновчтой төлөвлөөгүй,

2. Төлөвлөгдсөн ажлуудыг цаг хугацаанд нь үр дүнтэй, чанартай зохион байгуулах чиглэлээр, хариуцах албан тушаалтны хариуцлагыг дээшлүүлж, биелэлт, үр дүнг тухай бүр нь тооцоогүй,

3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулахдаа хамрагдсан хүмүүсийн ирц, танилцуулга, гарын авлага, уралдаан тэмцээнд ирүүлсэн материал, фото зураг, ажлын явц, үр дүнг тусгасан тэмдэглэл зэрэг материал бүрдүүлэлт хангалтгүй байсан тул аймгийн прокурорын мэдэгдэл бичихээр шийдвэрлэсэн байна.

Мөн Номгон, Хүрмэн сумдын Засаг даргын Тамгын газрын алба хаагч, ажилтнууд, аж ахуй нэгж байгууллагын удирдлагууд, иргэдтэй уулзалт зохион байгуулж "Прокурорын байгууллагын үйл ажиллагаа”,"Номгон, Хүрмэн сумдын сүүлийн 3 жилийн эрүүгийн нөхцөл байдал” зэрэг мэдээлэл хийж, хууль эрх зүйн холбогдолтой асуултанд, хариулт өгч ажиллажээ.