ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

A- A A+
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын газраас прокурор, ажилтнуудын хүүхдүүдийг хүлээн авах арга хэмжээг 2016 оны 05-р сарын 31-ны өдөр УЕПГ-т зохион байгууллаа.
Энэ үеэр хүүхдүүдийн дунд гар зургийн болон урлагын авъяастан шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулж шилдэгүүдийг шалгаруулсаны гадна аав, ээжийнх нь ажил мэргэжлийн онцлогыг танилцуулах үйл ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд прокурор, ажилтнуудын 70 гаруй хүүхэд оролцлоо.