Шалгалтаар хураагдсан эд зүйлийг зөвлөлийн шийдвэргүйгээр борлуулах, бусдад шилжүүлэх, захиргааны зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг борлуулсан орлогыг тухайн орон нутгийн төвлөрсөн төсвийн тусгай данснаас өөр дансанд оруулдаг, түргэн муудаж чанараа алддаг, зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжгүй эд зүйлийг устгахдаа журам зөрчдөг зэрэг дутагдлууд илэрчээ.
Шалгалтын дүнг эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулан прокуроруудын зөвлөлгөөнөөр хэлэлцэж, Хархорин сумын Засаг даргад прокурорын шаардлага хүргүүлж ажилласан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба