ПРОКУРОР, АЖИЛТНУУД \"АЖЛЫН БАЙРНЫ СТРЕСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ДАВАН ТУУЛАХ АРГУУД” СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУД \

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан "Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”, "Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын сэтгэл зүйч Ц.Гоомаралыг урьж прокурор, ажилтнууддаа "Ажлын байрны стресээс урьдчилан сэргийлэх даван туулах аргууд” сэдвээр сургалт зохион байгуулжээ.

 

Энэ үеэр прокурор, ажилтнуудын стрессийг оношилж хүн тус бүрт зөвлөгөө өгч ажилласан нь оролцогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, ач холбогдолтой сургалт болжээ.