ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ПРОКУРОР, АЖИЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 

Өвөрхангай аймгийн прокурорын газрын Биеийн тамир, спортын салбар зөвлөл 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буюу Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж прокурор, ажилтнуудын хүүхдүүдийг сургуулийн болон цэцэрлэгийн насны ангилалд хувааж тэдний дунд шатрын тэмцээн зохион байгуулжээ.

 

Тэмцээнд цэцэрлэгийн насанд Б.Цэнгүүн, М.Хулан, М.Мөнхбат, сургуулийн насанд Э.Тэмүүжин, М.Энхбат, Б.Энхмандах нар амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна. Мөн энэ үеэр аймгийн прокурорын газраас хүүхдүүдэд баярын бэлгийг нь гардуулан өгчээ.