ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛААР СУМДАД АЖИЛАЛАА

A- A A+
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛААР СУМДАД  АЖИЛАЛАА

 

Увс аймгийн прокурорын газар нь Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газартай хамтран 2016 оны 5 дугаар сарын 25-нээс 29-ний өдрүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан, Баруунтуруун, Хяргас, Зүүнговь, Малчин, Тэс сумдуудад ажиллажээ.

Ажлын хэсгийг Аймгийн прокурор Г.Эрдэнэбаяр ахлаж, хяналтын прокурор Н.Анхбаяр, Цагдаагийн газрын ОНХА-ны ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ү.Баасанжав, Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Энхжаргал болон туслах ажилтнууд ажилласан байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн прокурорын газраас 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлыг товч танилцуулан, аймгийн хэмжээнд гарсан болон тухайн сумдад үйлдэгдсэн гэмт хэрэг, түүний шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өгч, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, насанд хүрээгүй этгээдүүдийг гэмт хэрэгт өртүүлэхгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа таниулга хийж, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгсөн нь үр дүнтэй болсон ба нийт 8 сумын 400 гаруй иргэнийг хамруулжээ.

Мөн энэ үеэр хилийн 0311 дүгээр анги, зэвсэгт хүчний 238 дугаар ангиудад ажиллаж цэргийн эсрэг гэмт хэргийн талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт орж, яриа танилуулга хийж ажилласан байна.

Сумдад ажиллахдаа аймгийн прокурорын баталсан удирдамжийн дагуу прокурорын газраас бичсэн мэдэгдлийн биелэлттэй газар дээр нь танилцаж, сумдын хэсгийн төлөөлөгч нарыг ажлыг шалгасан бол Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран 8 сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг шалгаж заавар, чиглэл өгсөн байна.