Тус арга хэмжээнд Улсын Ерөнхий прокурорын газрын 40 гаруй прокурор, ажилтнууд идэвхитэй хамрагдсан ба цэвэр агаарт амралтын өдрийг өнгөрүүлсэндээ сэтгэл хангалуун байсан юм. Энэ үеэр прокурор, ажилтнуудын дунд хөгжөөнт тэмцээнүүдийг зохион явуулж байр эзлүүллээ.
Баруун ширээтийн оргил нь далайн төвшнөөс дээш 2004 метрт байрладаг ба оргил хэсэг нь тэгш хавтгай талбайтай юм. Биднийг алхах үед битүү манантай байсан боловч бид товлосон хугацаандаа алхаж уулын орой дээр гарлаа.
Бидний замд анги хамт олон, найз, нөхөд, албан байгууллагаараа алхаж байгаагаас хархад хүмүүс эрүүл агаарт алхахыг юу юунаас чухалчилдаг болжээ.
Энэ дашрамт Богдхан уултай холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэе
Богдхан уулыг манай гаригийн хамгийн анхны дархан цаазтай уул гэж vзэх нь бий. Тvvх шастирт дурдсанаар бол 1778 онд дархалжээ. Богдхан уулыг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газар хэмээн нэрлэж, 1996 оны тавдугаар сард ЮНЕСКО-оос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулах шийдвэр гарч, 1997 онд гэрчилгээг олгож байжээ.Тэгэхээр 230 гаруй жил дархлан хамгаалагдсаар ирсэн байж таарах гээд байна. Богдхан уулыг Дvнжингарав гэж нэрлэх нь бий. Дvнжингарбо гэдгийг орчуулбал цагаан лавай гэсэн утгыг илэрхийлдэг аж. 1911 оны євлийн дунд сард Богд хааны зарлигаар "Шашныг тэтгэгч их Богдхайрхан уул" гэж нэрлэх болж, дараа нь хэсэг хугацаанд Чойбалсан уул хэмээн ңэрлэж байсан удаатай. Vvнээс ємнєх цаг vед ихэвчлэн Хан-Уул гэх нэрээр тэмдэглэгдсэн байдаг.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба