Ахмад прокурор Б.Галдаа уулзалтын эхэнд "...БогдХан уулын хормойд хаяа сайтай газарт байрлах Хан-Уул дүүргийн прокурорын газарт ажиллаж байгаа гэдгээрээ бахархаж, прокурорын нэр хүндийг өндөрт өргөж, байнга сурч боловсорч байх хэрэгтэй..." гэдгийг онцолжээ.
Хуулийн байгууллагын хамгийн хүнд цэг болох прокурорын байгууллагын хаалгаар нэвтрэн орсон хэн боловч ажил мэргэжилдээ эзэн болж, гаргасан шийдвэртээ итгэлтэй байж, хамгаалж чаддаг байх ур чадварыг эзэмших нь чухал гээд уулзалтад оролцсон прокурор, ажилтнуудад эрхэлж буй ажил мэргэжлийнхээ нэр хүнд, эрхэм чанарыг өндөрт өргөж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударга ажиллахыг эрхэмлэн захисан байна.
Тус дүүргийн прокурор, ажилтнууд ахмад прокурор Б.Галдаад эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэж, гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүлжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба