Гааль, татварын хэлтсийн ажилтнууд "Гаалийн эрх зүй, үйл ажиллагаа”, "Гаалийн байгууллагын эрсдлийн удирдлага” болон "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” сэдвээр, Прокурорууд "Прокурор иргэний болон захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь” сэдвээр Гааль, татварын хэлтсийн ажилтнуудад тус тус сургалт хийжээ.
Сургалтын үеэр байгууллага тус бүрийн онцлогыг танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон нь үр дүнтэй ажил болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба