ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ПРОКУРОР, ТУСЛАХ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН  ПРОКУРОР, ТУСЛАХ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


 

Нийслэлийн прокурорын газрын II дугаар улирлын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэл, дүүргийн прокурорын газарт томилогдоод 1 жил болоогүй байгаа хяналтын прокурор болон нийт туслах ажилтнуудад ахмад прокурор Т.Сүхбаатар "Прокурор хэргийн газрын үзлэг болон бусад байцаан шийтгэх ажиллагаанд оролцоход анхаарах асуудлууд” сэдэвт сургалтыг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын хурлын зааланд зохион байгуулжээ.

 

Сургалтанд Нийслэл, төвийн 6 дүүргийн прокурорын газрын нийт 78 прокурор, туслах ажилтнууд биечлэн хамрагдсан ба Багануур, Багахангай, Налайх дүүргийн прокурорын газруудад онлайн хэлбэрээр явуулсан байна.