Шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийг оролцуулан хийсэн ба тус сахилгын байр нь бэхлэгдсэн модон шал, модон ор, давхар төмөр хаалга, онгойлгох хязгаарлагч, хяналтын шагайваргүй, цонх, гар нүүр угаах, бие засах газартай эсэх нь тодорхойгүй, баривчлах ял эдлүүлэх бололцоо бүхий 2 өрөөнд гадуур хувцасны өлгүүр, гутлын тавиур байрлуулаагүй байжээ.
Энэ талаар тус ангийн сахилгын байранд 2011 онд Хүний эрхийн Үндэсний комиссоос шалгалт хийхдээ "ангийн сахилгын хорих байрыг зориулалтаар ашиглахад стандартын шаардлага хангахгүй” гэж зөвлөсөн тул хаасан хэмээн Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас ирүүлсэн албан тоотод дурьдсан боловч энэ талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны тушаал, шийдвэр гараагүй байхад сахилгын байрыг хаасан” зөрчлүүд илэрсэнийг Ховд аймгийн прокурорын газраас засуулж ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба