Сэлэнгэ аймгийн прокурорын газраас санаачлан тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нартай 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр уулзалт, ярилцлага зохион байгуулжээ.
Уулзалтаар шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаж байгаа хэргийн шалтгаан нөхцөл болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166, 175 дугаар зүйлд заасан гэмт хэргийг шийдвэрлэхэд анхаарах асуудал, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан ярилцаж нэгдсэн ойлголтонд хүрсэн нь үр дүнтэй ажил болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба